Өвлийн Паралимпын наадмын Америкийн шигшээ багт багтсан Монгол БҮСГҮЙ
15 цагийн өмнө

Уранчимэг овогтой Бат-Оюун гэх монгол бүсгүй АНУ-ын шигшээ багийн тамирчнаар тэргэнцэртэй кёрлингийн төрөлд оролцож буй Паралимпын тамирчин юм.
Тэрбээр Улаанбаатар хотод 1973 онд төрсөн бөгөөд Бээжин-2022 болон Милано-Кортинa-2026 өвлийн Паралимпын наадамд АНУ-ын багийг төлөөлөн өрсөлдөж байна.
Оюунаа хэмээн дууддаг тэрбээр Монголд өсөж торнисон боловч 2000 онд АНУ-ын Миннесота мужид найздаа зочлох үеэрээ ноцтой авто осолд орж, нуруугаараа гэмтэж бүсэлхийнээс доош саажилттай болсон аж.
Энэ ослын дараа тэрбээр АНУ-д эмчилгээ, сэргээн засах эмчилгээ хийлгэхээр үлдэж, улмаар тэндээ амьдралаа шинээр эхлүүлжээ. Ослын улмаас эх орондоо буцаж чадалгүй, гэр бүлээсээ олон жил хол байсан бөгөөд хүүтэйгээ дахин уулзах хүртэл найман жилийн хугацаа Америкт өнгөрүүлсэн байна.
Спортын замнал
Тэргэнцэртэй кёрлингийн спортоор хожим хичээллэж эхэлсэн бөгөөд Миннесота мужид болсон бэлтгэлийн үеэр анх мөсөн дээр гарснаар энэ спортод татагджээ. Хэдхэн жилийн дотор тэрээр АНУ-ын шигшээ багт багтаж, дэлхийн аварга болон Паралимпын наадамд оролцох хэмжээнд хүрсэн байна.
Тэрбээр кёрлингийн холимог баг болон холимог хосын төрөлд өрсөлддөг бөгөөд АНУ-ын багийн гол тамирчдын нэг юм.
Оюунаа эх орондоо маш их хайртай гэдгээ үргэлж илэрхийлдэг. Тэрээр Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрах орчин, хүртээмжийн асуудлыг сайжруулахад хувь нэмэр оруулах хүсэлтэй гэдгээ чмөн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа дурьддаг аж.








Зочин · 9 цагийн өмнө
VANXANDAAD BOOW XXN 80955877