АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!
2 цагийн өмнө

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" ярилцлагын нэвтрүүлэгт өчигдөр оролцож амаргүй яриануудыг ярив.
Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь” группээс 500 мянган ам.доллар авсан гэж мэдэгдлээ. Тэрээр "Нүүрсний сонсголыг сайд Б.Энхбаяраар би удирдуулж хийлгэсэн. Тэр үед “Бодь” групп Тавантолгойн нүүрсийг давуу эрхтэй гаргаж, бусад нь Хятад руу нүүрсээ гаргаж чадахгүй болсон байлаа. Нүүрс нь гадагшаа гараад байдаг доллар валют орж ирдэггүй. Ингээд Б.Энхбаяр “Нүүрсний сонсгол” удирдаж Бодь группийн ноотой, ноцтой нүүрсний хулгайн хэргийг илрүүлэх ёстой байтал тэр нь “Бортээг”-ийн нүүрсний хулгай болон хувирсан. Би сонсголын дараа Б.Энхбаяртай уулзаад “Нөгөө Бодь группийн нүүрсний асуудал юу болсон бэ?” гэтэл тэр урдаас “Бодийн асуудал чинь Үндэсний Аюулгүй байдалтай холбоотой юм байна. Би харин Бортээгийн нүүрсний хулгайн ноцтой баримт олсон” гэж хэлсэн. Тэр үед ҮАБЗ-д Ерөнхийлөгч нь Х.Баттулга, Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх, УИХ-ын дарга нь Г.Занданшатар байсан.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тэр үед Бодь группээс 500 мянган долларын хахуулийг хоёр гурван удаагийн давтамжтай авсныг би ч мэдсэн, бүр харсан хүмүүс ч бий. Ийм л юм болсон доо. Одоо би ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын 500 мянган долларын авлигын хэргийг АТГ-т өгөх гэж байгаа" хэмээн орон даяар мэдэгдлээ.
Дээрх түүний ярианд, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу тайлбарыг хийхдээ "Б.Энхбаяр 500 мянган ам.доллар “Бодь” группээс авсан гэж “сонсож” байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн" гэх. Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьснаа хэлдэггүй ээ. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. “Бодь” группийн оффтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх.“Бодь” групптэй хийсэн 6 оффтейк гэрээний 4-г нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн байдаг. Захирал нь А.Амундра байсан. “Бодь” группийн оффтейк гэрээнүүд 1 өдрийн турш сонсголд яригдсан. "Голомт"-ын Д.Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж, хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй. Байхгүй. Л.Оюун-Эрдэнийн ярианд ямар ч логик байхгүй. Гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз оръё Л.Оюун-Эрдэнэ ээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна" гэлээ.







Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOON80955877
АРД · 1 цагийн өмнө
Б. Энхбаяр зөв л ажиллаж байгаа л юм байна, хулгайч нар өөрсдийгөө илчлээд их л айж байгаа юм байна, цааш сайн ухаад байгаараа САЙДАА