Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын Боловсролын Яамнаас баталлаа.

Улаанбаатар хотын их, дээд сургуулиуд дараах босго оноо хэрэгжих аж.  Харин орон нутагт сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага болон дээд боловсролын сургалтын байгууллагын орон нутаг дахь харьяа салбар сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд дэд бакалавр болон бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд баримтлах элсэлтийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноог 430 байхаар тогтоожээ.