Хайрын сэдэвтэй дуугаар олон сонсогчдыг дуундаа уяруулсан "дуэт"-ууд бол дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар. Тэд нэг хэсэг хувийн амьдралаа сонгож, уран бүтээлээсээ хөндийрсэн. Өнгөрсөн онд эргэн уран бүтээлдээ орж буй талаараа сүр дуулиантайгаар мэдэгдэн урлагтаа эргэн ирсэн юм. Саяхан хайрын дуучид "Сүүн цагаан хурим" дууг шинэчлэн дуулснаа цахим хуудсаараа дамжуулан дуулгасан билээ. Ингээд шинэчлэгдсэн дууг хүлээн авч сонсоно уу.