Хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллаагүйгээс барилгачид болон туслах ажилтнууд өндрөөс унаж бэртэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох хэрэг гарсаар байна.

Өчигдөр л гэхэд 17-23 насны гурван залуу барилга дээрээс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг болжээ. 

Тодруулбал Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа орон сууцны барилгын гадна талын пассадны өнгөлгөөг хийж байсан 17-23 насны гурван залуугийн зогсч байсан дүүжин хавтангийн олс тасарч өндрөөс унасан байна. Осол өчигдөр 12 цагийн үед гарсан бөгөөд ослын улмаас тэдний хоёр нь газар дээрээ амиа алдаж нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.

Талийгаач А нь 17 настай, Архангай аймгийн харъяат байсан бол 23 настай талийгаач Б нь Их Засаг их сургуулийн төгсөх курсын оюутан, харин 19 настай Б барилга дээр ажилладаг байжээ.

Тус орон сууцны барилгыг S development ХХК захиалан гүйцэтгэгч компаниудаар бариулж байжээ.