Нэг хэсэг Монгол улсын хилээр хууль бусаар их хэмжээний мөнгөн тэмдэгтийг гаргахыг завдаж байсан билээ. Энэхүү хэргийг ЦЕГ-аас шалгахад нэг, тав, арав, хорь, тавь, зуутын дэвсгэртийг урд хөрш рүү зөөж байсан нь тогтоогдсон. 

Тэгвэл өнгөрөгч аравдугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэн Ши Гуань их хэмжээний валютыг хилээр гаргахыг завджээ.

Тодруулбал, тэрбээр биеэсээ тусдаа тээшиндээ их хэмжээний гадаад валютыг хийн, Гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан  хууль бус үйлдлийг Гаалийн ажилтнууд илрүүллээ.

Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар тус гадаадын иргэний тээшинд эрсдэл тооцон, мэргэжлийн ур чадвар гарган нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд хар өнгийн чемоданд сэжиг бүхий эд зүйл байгаа нь тогтоогдсон аж.

C223N0135H 2012資料照片 N71 copy1 Биет үзлэг шалгалтыг хөндлөнгийн гэрч болон сэжигтэн этгээдийг байлцуулан хийжээ. Уг шалгалтаар бараан өнгийн гялгар уутанд савласан БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юань 100-тын дэвсгэртээр 4300 ширхэг буюу нийт 430000 юань илэрчээ. 

medium энэ нь өнөөдрийн ханшаар 129 сая төгрөг болж байгаа бөгөөд гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд холбогдсон дээрх гадаад валютийг улсын орлого болгон хурааж авсан байна. Мөн буруутай этгээдэд нэмж торгуулийн хариуцлага хүлээлгэжээ.

Улсын хилээр зөвхөн Монгол улсын мөнгөн тэмдэгтийг ч бус гадаад валютыг хүртэл их хэмжээгээр гаргахыг завдах болжээ. 

Х.Даваа