Цахилгаан эрчим хүчний үнэ ханшид өөрчлөлт оруулж, кВт цаг тутамд таван төгрөг нэмэх тухай шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-ноос гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас ЭХЗГ-ын шийдвэрийг хүчингүй болгох тухай мэдэгдэж байсан юм. Гэвч мэргэжлийн байгууллага шийдвэрээ хамгаалсаар есдүгээр сараас эхлэн хэрэглэгчид нэмэгдсэн тарифаар үйлчилгээний хөлсөө төлсөн. Харин ЭХЗГ алдаатай шийдвэрээ эргэн харж, наймдугаар сард гаргасан үнэ тариф нэмэх тухай 126 тоот тогтоолыг хүчингүй болголоо” хэмээн мэдэгдлээ. 
Ингэснээр энэ сараас эхлэн эрчим хүчний үнэ тарифийг хуучин нэмэгдэлгүй үнээр тооцож эхлэх бөгөөд есдүгээр сарын төлбөрт илүү төлсөн зөрүүг ирэх сарын төлбөр тооцооноос хасч тооцох ажээ.