Эрхэм гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн онд 7077-УБЯ улсын дугаартай “БензG55” маркийн автомашин жолоодож явахдаа хурд хэтрүүлж байсан.

Дарга цэрэг, хаан харцын аль нь ч ялгаагүй, хуулийн өмнө захирагддаг л жамтай юм хойно мань хүн торгуулиа төлөхөөр болж байсан. Тэгвэл цахим ертөнцөөр Н.Номтойбаярын хоёр машин нэг дугаартай байгаа талаарх зурган баримттай мэдээлэл цацагдлаа. Харин үүнд Н.Номтойбаяр гишүүн бухимдлаа илэрхийлж "Энийг цэгцлэнэ гэсэн таг. 7077 бvхэн минийх биш, бенз болгон ч бас минийх биш" гэжээ.