Өчигдөр Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, 3-4-р хороололын эцэст нэгэн цахилгаан барааны дэлгүүрийн гадна фасад засаж байсан хүн 3 давхар орчмоос унажээ. Тэрбээр дүүжин шатнаас унаж хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хэргийн газарт цагдаа, мэргэжлийн хяналтын газар ажилласан байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.