Гэр бүл салалтад фэйсбүүк нөлөөлөх болжээ

Гэр бүл салалтын тавны нэг нь фэйсбүүкийн “Нүүр ном”-оос шалтгаалж байгааг саяхан хийсэн олон улсын судалгаа харуулжээ. Өөрөөр хэлбэл, хартай эхнэр, нөхөртэй бол танихгүй залуугийн, сайхан бүсгүйн зурганд лайк дарж, сэтгэгдэл бичих хатуу хориотой болсон гэсэн үг. Ухаалаг ертөнц улам боловсронгуй болохын хэрээр хүний мөн чанар төдий чинээ танигдаж байгаа нь энэ. “Нүүр ном”-д нэгэн аймшигтай сул тал бий. Тэр бол цахим гэмт хэрэг. Зөвхөн фэйсбүүк гэлтгүй бусад сүлжээ ч үүнд хамаатай. Өөрөөр хэлбэл, асар том хязгааргүй орон зайд өөрсдийн мэдээллээ түгээж байгаагаа ойлгодоггүй. Хэнтэй найзалснаа шүүж хардаггүй, өөрийнхөө мэдээллийн нууцлалыг шалгадаггүй. Ихэнх хүний профайл нээлтгэй тохиргоон дээр байдаг. 5000 найзаас нь гадна дэлхий даяар байгаа бүх фэйсбүүк хэрэглэгч түүний өөрийнх нь, гэр бүлийнх нь , үр хүүхдийнх нь нандин зургуудыг, хувийн мэдээллүүдийг хараад сууж байдгийг мэддэггүй. Тиймээс “Нүүр ном”-ыг аюулгуй ашиглахын тулд ядаж л тохиргоогоо “Only friends” болгож өөрчлөх хэрэгтэй.