Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг уншигч авхай та андахгүй таних биз ээ. Түүнийг танхимын нөхөд нь Ерөнхий сайдын суудлааас нь огцруулсан. Мэдээж суудлаа өгөхөд түүнд амаргүй байсан байх. Улс төрийн бужигнаатай өдрүүд үргэлжилж байхад Н.Алтанхуяг осолд орж, хүнд гэмтэл авлаа. 

Тэрбээр "Хаан жимст" амралтынхаа газар очиж хоносон бөгөөд өчигдөр өглөө  мотоцикльтой /ATV/ явж байхдаа осолдсон. Ослын улмаас түүний эгэм нь хугарч, тархи, нуруу нугасандаа гэмтэл авчээ. Эмч нар түүний гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй учраас яаралтай гадаадад эмчилгээ хийлгэхийг  зөвлөсөн байна. Энэхүү зөвлөгөөний дагуу Н.Алтанхуяг өчигдөр 17 цагт Солонгос руу явж эмчилгээ хийлгэхээр зорилоо. 

Ерөнхий сайд байхдаа завтай буюу амралтын өдрөөрөө салхинд ATV-аараа зугаалж, өвөл нь дрифт хийж хийморио сэргээдэг хэмээн нэгэнтээ хэлж байсан билээ.