Энэ удаагийн “Mobile news”-ээр Монголын рок попын ертөнцөд хувьсал хийж эх орондоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглэх “Монгол поп”-ыг санаачлан амжилттай хэрэгжүүлж яваа Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой ярилцажД.Болд “Монгол поп-2”-оо танилцуулна  гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг авсан юм.

 Энэ сарын 04-ний даваа гаригийн 12.00 цагт “Blue sky” цамхагийн III давхарт байрлах “Diamond” танхимд сэтгүүлчид, үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж “Монгол поп-2” цомгийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээс гадна 2013 онд зохион байгуулах ажлуудын болоод шинэ тоглолт, өөр нэг цомог болох R’nd B цомгийн хэвлэлийн бага хурлаа хийхээр болжээ.

Түүнчлэн “Diamond”-д хүрэлцэн ирсэн үнэнч шүтэн бишрэгчиддээ болон  хэвлэл мэдээллийнхэнд зориулан “Монгол поп-2” ханын хуанлийн зурагнуудаас бүтсэн бяцхан үзэсгэлэнг сонирхуулахаас гадна шинэ цомгийн  бүтээлээсээ ая дууны дээжээ өргөн барих гэнэ.

Э.Цэнд-Аюуш