Шотланд гаралтай алдарт жүжигчин Эван Мак Грегор анх 2006 онд Монголд ажлын шугмаар ирэхдээ “2001 онд төрсөн Жамьян” хэмээх охиныг асрахаас өргөж авсан билээ. Тэрээр энэ үед UNICEF-ийн хүүхдийн эрхийн төлөөлөгчөөр ажилладаг байсан юм.

Өдгөө 41 настай жүжигчин, Эхнэр Эва Мавракисын хамт дөрвөн охинтойгоо амьдардаг бөгөөд охидын хоёр нь өргөмөл ажээ. Гэсэн ч тэрээр бүх охиддоо яг ижил хайртай бөгөөд тэднийгээ үргэлж хэвлэлийнхнээс нууж байдаг гэнэ.

Түүний өргөмөл Монгол охин болох Жамьян Мак Грегорыг анх шар уутанд хийн хаясан байхад нь асрахад авчирч өгсөн гэдэг. Гэтэл хаягдсан охин өдгөө 12 нас хүрч,аз жаргалаар дүүрэн амьдарч байна.

Сонирхуулахад, Жүжигчин Мак Грегор баруун гарынхаа шуун дээр зүрхэнд хутгалсан чинжаал бүхий охид болон эхнэрийхээ нэрийг шивүүлсэн шивээстэй байдаг аж.

Ингээд Жамьян Мак Грегорын зургаас хүргэж байна.

120102NC2 ewan_mcgregor_8975844e EXCLUSIVE: Ewan McGregor And Daughter At The Brentwood Country Mart 000cyp2h BE9D91CA2A42B74098BD921C9FC3

Г.Сонор.