Монголын сэтгүүл зүйн салбарын 2014 оны шилдэгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.  Ёслолын ажиллагааг нээж “Монголын сэтгүүлчдийн эвлэл”-ийн ерөнхийлөгч МУСГЗ Б.Галаарид нээж үг хэлсэн юм. Улмаар Монголын сэтгүүл зүйн түүхийн нэгэн хуудас, туурга тусгаар төрт улсынхаа их түүхийг бичигч сэтгүүлчдийн хөдөлмөрийг алдаршуулсан. 2014 оны шилдэгийн шилдэг телевизээр Монголын Анхны ардчилсан, чөлөөт телевиз “25 дугаар суваг телевиз” шалгарч үзэгч түмнийхээ итгэлийг хүлээлээ. Одоогоос 18 жилийн өмнө 25 дугаар суваг телевиз анхны эфирээ цацаж, ард иргэдээ шударга шуурхай мэдээ мэдээллýýð хангах, соён гэгээрүүлэх их үйлсэд анх хөл тавьж байсан юм. Энэ цагаас хойш ард түмнийхээ итгэлийг хүлээж тасралтгүй 18 жил эфирээ цацаж шударга үнэний дуу хоолой болж, чанар чансаатай уран бүтээлээр үзэгч түмнийхээ мэлмий оюуныг баярлуулсаар байгаа билээ.  Энэ л чин үнэнч хөдөлмөр зүтгэлийг Монголын сэтгүүлчдийн холбооноос үнэлж 2014 оны Монголын шилдэгийн шилдэг телевизээр шалгарууллаа. Энэ шагнал бол хийж бүтээсэн уран бүтээлийг үзэж урамшуулан, шүүмжилж, магтаж цаг ямагт хамт байдаг үзэгчдийн шагнал гэдгийг тус телевизийн удирдлагууд энэ үеэр онцолж байлаа. Цаг ямагт Улс эх оронд болж байгаа үйл явдлыг хараат бус, шударга шуурхай хүргэхээс гадна Нийгмийн элдэв сөрөг үзэгдэл давамгайлах хандлагатай байгаа энэ үед соён гэгээрүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлан “Ухаарал ирэхүй” төслийг 2014 онд эхлүүсэн билээ. Мөн үзэгч түмний хүсэн хүлээдэг “Дуэт энд Дуэль” цэнгээнт нэвтрүүлэг, “Танайд хоноё” цуврал нэвтрүүлэгээс гадна  “21000 цоо шинэ реалити” шоуг үзэгчидээ хүргэж олон түмний хүсэн хүлээдэг нэвтрүүлгүүдийн нэг болоод байна.