Хошин урлагийн “Шинэ үе” продакшин Хөх хотод аялан тоглолт хийж байгаа.  Тэгвэл тус хамтлагийн жүжигчин Т.Билгүүн Хөх хотод автын ослын улмаас нас барсан байна.  Осол болох үед түүнтэй хамтлагийнх нь хоёр жүжигчин хамт явж байсан бөгөөд тэдний биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл одоогоор алга байна.

"Шинэ үе" продакшиныхан гадаадад байгаа тул мессежээр тодруулахад ямар нэгэн хариу өгөөгүй юм. Харин Монголд байгаа жүжигчид энэ мэдээлэл үнэн гэдгийг баталж байна. 

Эх сурвалж  "Шилийн  гол аймагт тоглолтоор явж байхад осол болсон. Осол болох үед "Шинэ үе" продакшинийнхантай Өвөрмонгол жүжигчид хамт байсан бөгөөд дараагийн тоглолт руугаа яарч байхдаа ийнхүү осолдсон. "Шинэ үе" продакшиний болон Өвөрмонгол жүжигчдийн биеийн байдал хүнд байгаа. Шилийн голын төв эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна. Бурхан минь бүх уран бүтээлчдийнхээ төлөө залбирч байна"  гэдгийг мэдэгдсэн юм. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.