УИХ-ын бие даагч гишүүд болох Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар өнөөлөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан шаардлага хүргүүлсэн байна.  Шаардлагад АНУ-ын  “Painter Law Firm” компанитай  17 тэрбум 500 сая төгрөгийн гэрээ хийж, урьдчилгаа төлбөр  гэж 455 сая төгрөг шилжүүлсэн нь зохисгүй тул үүнд тайлбар хийж, гэрээг цуцлахыг шаарджээ.  Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.