УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар   Ц.Нямдоржийг АТГ-ын  дэд даргад  Ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ц.Нямдоржийг танайд шалгуулахаар өгсөн шүү.  Тэрийг нягтлаарай. Нуулгүй хэлэхэд сонгуулиас өмнө нэрийг нь цэвэрлэмээр байх юм. Илгээсэн бичгийн хариу өгөөч. АТГ шалгалаа л гэдэг. Цагаатгасан тохиолдол байдаг байлгүй. Түүнийгээ хэвлэлийн албаараа дамжуулаад мэдээлж байгаач.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Санал шахуу юм. Хариулах бол хариулаарай.  Авлигалаас урьдчилан сэргийлэх талаар шинэлэг талаас нь юу хийх гэж байна?

Нэр дэвшигч Ц.Нямдорж: Шинэ санаачлагуудыг гаргаж хуулийг сахин хэрэгжүүлж ажиллах болно.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: АТГ гэхээр хүний эрх яригдаж байгааг нэр дэвшигч анзаарч байгаа байх. АТГ-ын хэргийн дагуу пэлхийн зах зээл дээр   Монголын нэр хүнд буурч, хөрөнгө оруулагчид буурч байгаа.  Бүх зүйл АТГ-тай холбогддогыг та анзаарч байгаа байх.  Эдийн засгийн хямралд нөлөө үзүүлсэн газрын дэд даргаар томилогдох гэж байна. Та мэргэшсэн ажлынхаа томилгоог  авах гэж байгаа биш Монгол улсын нэрийг гаргах томилгоо гэдгийг бодоорой.  Хүнийг мөрдөхдөө өмгөөлөгчтэй нь мөрддөг.  Үүнийгээ хэзээ болих вэ? Та хүний эрхийн талаар ямар ойлголттой хүн бэ? энэ чиглэлээр ажилласан туршлага? Таны хөрөнгө? Хувийн бизнестэй юу? Таны гадаад хэлний мэдлэг? Хэрвээ хүний эрхийн талаар туршлагагүй бол таны төлөө санал өгөхгүй.  

Нэр дэвшигч Ц.Нямдорж: ХОМ дээр хөрөнгөө мэдүүлсэн. Англи, Орос хэлтэй. Орос, Англи хэлэн дээр хүний эрхийн талаар гарсан зүйлсийг уншдаг. Мөрдөн байцаалтын явцад тодорхой хэргийн талаар ярих боломжгүй.  

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Танай байгууллага хариу өгөх хугацаа нь хэдий хугацаа байдаг вэ? Хүний нэр төрд халдчихаад  уучлалт гуйдаг  юм байна уу? Миний бичгийн хариуг хэзээ өгөх вэ?

Нэр дэвшигч Ц.Нямдорж: Эрүүгийн хэрэг үүссэн бол  2 сар хүртэл хугацаанд шалгаад шаардлагатай бол  хугацааг сунгадаг. Таны бичгийн хариуг удахгүй бичгээр ирүүлэх болно.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хүнд хэцүү хэл ам, хардлага дагуулж байгаа ажилд томилогдож байгаа залуу хүнд амжилт хүсье. 2-3 зүйл захиж хэлье гэж бодсон юм. Сүүлийн үед хуулийн байгууллага улс төрчийн захиалгаар ажилладаг болсон. 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн Анандбазарыг  баривчилаад сонгуулийн дараа тавьж явуулсан. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж байхад  Ё.Отгонбаяр гишүүний эхнэрт холбоотой их хэмжээний мөнгөний хэргийг гаргаж, санал авсан. Буруугүй нь тогтоогдсон. Захиалгатай улс төрийн ажиллагаа болсон ийм юмнуудад  битгий оролцоорой.  2008 оны 7-р сарын 01-ны хэргийн талаар дуртай нь дуртайгаа ярьдаг боллоо.  Энэ хэргийг мартагнуулахгүй цаашид үргэлжлүүлж шалгаарай. Энэ бол Монголд гарсан анхны терроризмын хэрэг шүү.  

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ажил, амьдралын туршлагатай хүн байна гээд дэмжиж байгаа. АТГ анх байгуулагдаад соён гэгээрүүлэх ажлыг далайцтай хийж байсан ч сүүлийн үед хийхээ байлаа.  Сүүлийн үед дарга нарын дохио зангаагаар хөдөлдөг байгууллага болсон гэдэгтэй санал нэг байдаг. Соён гэгээрүүлэх ажиллагааг ямар хэмжээнд явуулах ёстой байдаг юм бол?

Нэр дэвшигч Ц.Нямдорж: Таны хэлсэн зүйлийг ойлголоо. Цаашид соён гэгээрүүлэх ажлыг хийхэд түлхүү анхаарч ажиллах болно.  

Энэ мэтээр гишүүд санал хэлж, асуулт асуусан юм.  Ингээд санал хураасан. Санал хураалтад51  гишүүн оролцсноос 41 гишүүн дэмжиж 80  хувийн саналаар  Ц.Нямдоржийг АТГ-ын дэд даргаар томиллоо.

Ц.Нямдорж нь 1970 онд төрсөн, Тагнуул болон УИХ-ын ажлын албанд ажиллаж байсан юм байна. 

А.Баярмаа