Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал нь Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, дэлхийн сая сая хүнийг байлдан дагуулсан бахдам амжилтын эзэн болсон түүнийг Монголын төр засаг, түмэн олон өндөрөөр үнэлж “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол” хүртээх болсонтой холбогдуулан доорхи уриалгыг гаргаж байна.

     Маргааш буюу 2 сарын 17-ны 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулагдах, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалын “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол” хүртсэнд нь хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол түмнийгээ хүрэлцэн ирэхийг уриалж байна. Тэрбээр Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалын үзүүлсэн энэхүү амжилт нь 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, тэртээ 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа Монгол түмний бахархалт хүү давуулж чадсанд байгаа юм.

“ЭХ НУТГИЙН ИРГЭД” ТББ,
“ТӨВ АЙМГИЙН НУТГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО,
“НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГИЙН ГАЗАР”
“НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР”