Монголын бүжгийн урлагийг "Лидер данс" клубын оролцоогүйгээр төсөөлөх аргагүй билээ. Тус клубын хамт олон үүсгэн байгуулагдаад хэдийнээ 10-н жилийг ардаа үджээ. Энэ онд 10-н жилийн ойн тохиож буй тус клубын хамт олон ойн баярын хүрээнд хүндэтгэлийн тоглолтоо зохион байгуулахаар болсон байна.

  Тоглолтонд: "Nuans" хамтлаг, "Мотив" хамтлаг,  МУСТА дуучин А.Мөнхбаяр, дуучин Ноён бондгор, МУСТА дуучин Б.Соронзонболд, Ардын хөгжмийн "Домог" хамтлаг, УДБЭТ-ын бүжигчид болон цэнгээнт бүжгийн хамтлагууд, "Угсаатан" хамтлаг, "Улаан сарнай" хамтлаг, "Хатан туул" хамтлаг, "Стар" хамтлаг, "Мүүн" хамтлаг, "Скей" зэрэг хамтлагууд ирж өөрсдийн уран бүтээлүүдээс толилуулах юм байна.

 Тоглолт энэ сарын энэ сарын 21-ны өдөр МҮЭСТӨ-нд 16:00 цагаас тоглогдохоор болжээ. Бүжгийн спортод хайртай хэн бүхнийг энэхүү хүндэтгэлийн тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99154255, 88810807 утсаар авна уу.