Сайн байцгаана уу?  Та бүхнээс асуух юм байнаа.  Би нөхөртэйгээ тусдаа гараад  одоо жил болж байна. Бид 2 өмнө нь  оюутан байхдаа манайд хамт байдаг байсан юм.  Тусдаа гарснаас хойш гэрийн ажлаа хувааж аваад л хийдэг байсан. Яг үнэндээ хэн хэн нь адилхан ядарч байгаа, хэн хэн нь их ажилтай, энэ амьдралынхаа төлөө л зүтгэж байна.  

Тэгсэн сүүлийн үед ажилтай гээд оройтоод байх болсон.  Би орой ирэхэд нь бүх гэрийн ажлаа хийчихээд унтаад өгөхөөр  чи гоё дотуур хувцастай угтсангүй гэж ирээд л уурлах юм.  Хааяа ядраад унтчихаар  гэрээ цэвэрлэсэнгүй гээ д л уурлах юм. орой бүр ирэхэд нь гэрээ цэвэрлээд эротик хувцас өмсөөд угтах ёстой юм гэнээ.  Намайг оройтохоор өөр хүнтэй болсон явсан суусан гэж харддаг байж, өөрөө оройтож болдог гэсэн сонин сэтгэхүйтэй.

Эцгийн эрхт ёс давамгайлсан эрин үе дууссаан.  Би гэртээ байхдаа гэрийн ажлаа хийдэг. Хааяа ядардаг болохоор унтдаг гэхээр ойлгохгүй уурлах юм. Би ажил хийгүй гэртээ суувал хэн энэ зээлийг төлөх юм бэ? хэлээд байхад асуудал үүсгэх юм.  

Би нөхрөөсөө илүү цалин авдаг нь ядаж байхад бас хэрүүлийн шалтгаан болох юмаа. Би яг үнэндээ ядарч байна ш дээ. ажил дээрээ эртээд ухаан алдаж унасан. Тэгсэн эрт тарж бай гэж үү.  Яг яах ёстой юм болоо?