УИХ-ын гишүүн Г.Уянга яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэрбээр Ерөнхий сайд асан С.Баярын талаар ноцтой баримтыг дэлгэж байгаа юм.

Тухайлбал Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д долоон байртай аж. Энэ нь нийт 24 тэрбумын үнэтэй гэнэ. Түүний талаарх баримтууд, хэд, хэдэн хүнд ирсний нэг нь Г.Уянга гишүүн аж. Тиймээс тэрбээр тус мэдээллийг ганцаараа мэдээд өнгөрөх бус бусаддаа хүргэе гэдэг үүднээс хэвлэлийн хурлыг хийж байгаа юм.