УИХ-ын гишүүн Г.Уянга дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнд Golomt.org гэх цахим хаягнаас Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д бүртгэлтэй 7 тансаг хувийн хаусийн талаарх нилээн дэлгэрэнгүй баримт, судалгаатай 120 хуудас мэдээлэл ирсэн байна. Тиймээс тэрбээр уг мэдээллийг олон нийт болоод хууль хүчний байгууллагынханд дуулгасан нь энэ аж.

 

“Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ нь С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, шинэ найз бүсгүй Э.Сувд нарын нэр дээр бүртгэлтэй хаусуудын талаарх мэдээллийг эрэн сурвалжилж олоод түүнийгээ буух эзэн, буцах хаягийн хамтаар тараасан нь энэ аж.

С.Баярын анхны эхнэр болоод охид, шинэ найз бүсгүйнх нь нэр дээр бүртгэлтэй тансаг зэрэглэлийн хаусууд нь АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хот, Америкийн ододын амьдардаг Нью-Йорк хотын Манхэттэн зэрэг 7 өөр газарт байдаг байна.

Эдгээр байшингуудын үнэ нийлээд 24 тэрбум ам.доллар гэнэ. Мөн бүгд гурван давхар, олон унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн байшингууд аж.

С.Баяр нь тус байшингуудыг 2009 онд Оюутолгойн гэрээг хийсний дараа авч эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаах аргаар авсныг доорх баримтуудад хавсаргажээ. Чухам яаж, ямар аргаар тус худалдаж авсан болон байшингуудын талаарх мэдээллийг доорхоос харна уу. Тус мэдээлэл нь “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ-аас хүргүүлсэн болно.

С.Баярын ойрын хүмүүсийн нэр дээрх байшингууд зураг болоод үнийн хамт

Түүний анхны эхнэр болоод охид, найз бүсгүй нарын товч мэдээлэл.

Анхны эхнэр О.Гэрэлтуяагийн байшингаа хэрхэн авсан талаарх баримтын нэг хэсэг. Энэ мэт яг, ямар замаар бусад байшинг авсан талаарх бичиг баримт дэлгэрэнгүйгээр байгааг манай сайт удахгүй хүргэх болно.

Зарим байшингийн зураг.

Дундаж үнэтэй хаусны тохижилт

Дундаж үнэтэй хаусны тохижилт

С.Баяр ийм аргаар байшингуудыг өөрийн болгожээ.

С.Баяр ийм аргаар байшингуудыг өөрийн болгожээ.

С.Баярын хамгийн сүүлийн Хөрөнгө орлогын мэдүүлэг.