Л.Гүндалай өөрийн намдаа С.Ганбаатар гишүүнийг элсүүлэх санал огт тавиагүй гэдгээ мэдэгдэв
2015/04/08
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ард түмнээ хайрлая нам байгуулж, 2016 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшихээр болсон тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээллээ.
Тэрбээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн байна. Намын гишүүнчлэлээс хассан тухай тодорхойлолтыг Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өгөх ёстой ч янз бүрийн шалтгаан хэлээд, одоо болтол өгөхгүй байгаа тухай тэрбээр хэлэв. “Хамтарч эрх барьж байгаа хоёр нам үнэндээ ард түмний хүсэн хүлээсэн бүхнийг биелүүлж, амьдралыг өөд нь татаж чадахгүй байгаа болохоор хоёр намаас ард түмэн сэтгэлээ буруулсан байна. Иймээс шинээр нам байгуулахаар болсон.Хөвсгөл аймагт миний нэр хүнд уначихаагүй байгаа учраас тэнд нэр дэвшиж болно л доо. Гэхдээ Хөвсгөл аймаг нийслэлээс хол, зам нь бартаатай, сумууд нь хоорондоо маш их зайтай. Би тэгээд ойрхноор нь Эрдэнэтийг сонгосон. Иргэдтэй уулзахад ойр, хүмүүс нь төвлөрсөн учраас тус аймгийг сонгосон. Тэр ч бүү хэл, би Эрдэнэтэд шилжээд оччихсон байгаа” гэв. Тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өөрийн намдаа элсэх хүсэлт тавьсан тухай мэдээлэл бий. Энэ талаас сэтгүүлчид түүнээс лавлахад “Би С.Ганбаатараас огтхон ч тэгж гуйгаагүй. Гуйх ч үгүй” гэж гэсэн юм.
Л.Гүндалайгийн нам 2016 онд парламентад суудал авсан тохиолдолд нийгмийн баримжаатай зэх зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх юм байна. Өнөөдрийнх шиг зэрлэг капитализм, дээгүүрээ бүх хөрөнгийг хувааж иддэг байдлыг таслан зогсоох ажээ. Одоогоор тус намд 400 хүн элсээд байгаа гэнэ. Маргааш Дархан-Уул аймагт очиж дахин гишүүдээ элсүүлэх юм байна. Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэхийн тулд 801-ээс доошгүй хүний гишүүнчлэлтэй байх ёстой. Тиймээс Дарханаас 500 хүнийг гишүүнээр элсүүлэх хэрэгтэй байгаа аж. Энэ сарын дундуур Улсын дээд шүүхэд бүх материалаа өгнө гэлээ.
Зочин · 2015/04/09
ene odoo nam gj yvahar chadah ymaa hiivel deer
Зочин · 2015/04/09
erguuu *****a, ineed hurgeed baigaach eeee
Зочин · 2015/04/09
erguuu *****a, ineed hurgeed baigaach eeee
Зочин · 2015/04/09
haha chi bogd uulaa hairlaagui baij ard tumnee hairallaa yu tsgaaan prs hiij bgaan naadah chine yuch hiij chadahgui zalijin nuhur barilgiig ni barisan nuhudud tsalin uguhgui bna geed garaad l bsan bizdee
БатхүүЗочин · 2015/04/09
Таныг дэмжнээ би уг МАХН-ын гишүүн байсан хүн Одоо АН мөн МАН хоер идсэн уусан зүйлээрээ ханисаад явах аа байлаа Шинэ хүн шинэ намыг ард түмэн минь ухаарч дэмживэл монголчуудийн амьдрал өргөс авсан мэт сайжирнаа төрийн минь сүлд өршөөг түүнийг түмэн олон минь мэдтүгэй
өндөр болгох нууц · 2015/04/09
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/04/09
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/09
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/09
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!