Би эхнэртэйгээ хамт амьдраад таван жил болж байна. Эхнэрийнхээ сэргэлэн, хөдөлгөөнтэй сахилгагүй, цоглог занд нь анх  татагдаж байлаа. 2 жилийн үерхэл,  хамтын амьдралын эхлэл хэсэг  үнэхээр аз жаргалтай сайхан байсан.

 Одоо бид  гурван хүүхэдтэй. Ойрхон төрсөн тэрсхэн  хүүхдүүд болохоор  их сахилгагүй. Ихэр юм шиг л  гурван шар сөөсгөр  залуу байгаа.  Одоо бага нь ой  хоёр сартай.  Хамт амьдарснаас хойш эхнэр маань ажил хийж үзээгүй. Гэртээ хүүхдүүдээ харж байгаа.  Одоо  тэгсэн ажилд орох талаар ярихаа больчихлоо.  Одоо дахиад нэг хүүхэд гаргая гээд гэртээ суух талаар л ярих боллоо.   Дахиад нэг хүүхэдтэй болоход асуудал алга л даа. Гэхдээ л эхнэр өдрөөс өдөрт л өөрчлөгдөөд байна.

Уг нь би эхнэртээ буруу өгмөөргүй байна.  Гэр бүлээ тэжээж авч явах нь эр хүний үүрэг л дээ.  Гэхдээ эхнэр маань нэг л идэвхигүй  хүүхдүүдээ хараад л гэртээ хэвтээд байх санаатай болчихжээ.  Уг нь ийм хүн байгаагүй ш дээ. Эхнэрээ яаж  нэг идэвхитэй болгох уу? Би л ингэж эвдээд байх шиг байна. Тэгэхээр би өөрөө л нэг аятайхан хэлж аргалах байх даа.  Фитнесст эсвэл бүжгийн дугуйланд явуулбал яах бол?   эсвэл өөр өмнөх шиг нь өөртөө итгэлтэй болгох ямар арга байна?