Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хоёр дахь өдөр Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Ш.Индраватитай  уулзлаа. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцсон юм. 

Дэлхийн банк 2016 оны төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

Дэлхийн банк нь хөгжиж буй улс орнуудад хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор зээл тусламж үзүүлдэг, 188 гишүүн орон бүхий олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд дэлхийн II дайны дараах сэргээн босголтыг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор байгуулагдсан.