Монгол консерватив намын анхан шатны байгууллагуудыг байгуулах бэлтгэл ажил явагдаж дууслаа. Энэ хүрээнд Нийслэлийн МКН зургаадугаар сарын 29-ны өдөр хурлаа хийж улс төрийн үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Хурлаар үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж Нийслэлийн МКН-ын даргаар Баяраа овогтой Энхбаяр сонгогдов.
Нийслэлийн МКН үйл ажиллагаагаа нэн тэргүүнд хүн ам ихээр төвлөрсөн зах, худалдаа үйлчилгээний төвөөс эхлэхээр төлөвлөж байна. 
МКН өнгөрсөн гурван жилд “Дэлхийн хараатай Монгол 2050” Монгол улсаа хөгжүүлэх стратегийн баримт бичгээ гаргаж Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн бодит байдалд ажиглалт дүгнэлт хийж өөрсдийн боловсруулсан мөрийн хөтөлбөр баримт бичгүүдээ олон нийтийн хүртээл болгох ажилдаа шаргуу орно. 
21 аймаг, 9 дүүрэг, сум, хороодын салбар байгууллагаа байгуулах бэлтгэл ажлаа хангаж МКН салбар байгууллагуудын хурал бүтэц зохион байгуулалтыг нэн даруй тасралтгүйгээр хийнэ. 
МКН-д ахмад болон залуу үеийнхэн олноороо нэгдэж бид өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна.