"Азийн модель" агентлагийн захирал, загвар өмсөгч Ч.Содтуяаг загвар сонирхогчид андахгүй сайн танина. "Мисс Монголиа” үндэсний гоо бүсгүй шалгаруулах наадам арван жилийн тэртээгээс зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Энэхүү тэмцээний анхны ялагч Ч.Содтуяа тухайн жилээ “Miss International” тэмцээнд оролцож “Фото мисс” өргөмжлөл хүртэж авъяаслаг, хөдөлмөрч бүсгүй. 

 

Түүний бяцхан Ч.Содонгоо охин өдгөө сургуулийн сурагч. Ээжтэйгээ хамтдаа "Аз жаргалтай гэр бүл" нэвтрүүлэгт оролцжээ. Энэ үеэр Содонгоо охиноос шидтэн болбол би хамгийн түрүүнд ээж, аавынхаа ямар хүслийг биелүүлэх вэ хэмээн асуухад "Би ид шидтэй болчихвол ээжийгээ хотын дарга болгоно" гэжээ. 

Мисс бүсгүй маань хотын дарга болох нууцхан мөрөөдөлтэй явдаг аж. Харин энэхүү нууцыг нь охин нь олны өмнө нэвтрүүлэгт орох үеэрээ  ийн  задалж орхисон байна. 

Д.Ана