МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Лондон хотын зөвлөлийн гишүүн Сэр Пол Жаджийг өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч уулзлаа. Английн бизнес, улс төрийн зүтгэлсэн Сэр Пол Жаджийг Монголд хүрэлцэн ирсэнд нь таатай байгаагаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат илэрхийлж, халуун дотно яриа өрнүүлсэн юм. Ноён Сэр Пол Жадж 2007 оноос хойш Лондон хотын орон нутгийн зөвлөлийн гишүүн, уран зургийг дэмжих эзэн хааны нийгэмлэгийн судлаачаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн Кембриж, Вестминстерийн их сургуулийн доктор, Киприйн олон улсын удирдлагын дээд сургууль, Москвагийн Синергийн хүрээлэнгийн хүндэт профессор ажээ.