Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд “JCI” Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд нэг сарын хугацаатай зарласан юм.

 

 

Энэхүү уралдаанд нийт 80 гаруй оролцогчид фото зураг ирүүлсэн байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцээд удирдамжид заасан агуулга бүхий зураг цөөхөн байгаа тул “Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдааныг есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгаж, үргэлжлүүлэхээр боллоо.

 

Фото зургийн уралдаан нь цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажил үйлчилгээг  цахим сүлжээгээр иргэдэд сурталчлах зорилготой аж. 

Уралдаанд оролцохыг хүсвэл  Улаанбаатар Хотын Цагдаагийн Газар   энэхүү линкээр орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.