МАН XXVII Их хурлын дараа улс эх орны язгуур эрх ашигтай холбоотой амин чухал асуудлыг улс төрийн намууд талцаж, хуваагдахгүйгээр зөвшилцлийн хүрээнд шийддэг байх санал, санаачилгыг анх гаргасан. Энэ хүрээнд өмнө хэд хэдэн удаа улс төрийн намын  удирдлагуудын төвшний уулзалт болж өнгөрсөн. Тэгвэл энэ сарын 3-ны өдөр улс төрийн намуудын удирдлагуудын  ээлжит уулзалтыг МАН зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн уулзалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн талаар намуудын төлөөлөл  үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх юм байна. Өмнөх уулзалтаар “Давхар дээл” тайлах тухай, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар авч хэлэлцсэн билээ. - See more at: http://www.unen.mn/content/53551.shtml?alias=politics#sthash.5mEXb30D.dpuf