АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон “Үндэсний зөвшилцөл” улс төрийн намуудын удирдлагуудын уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авахаар ярилцаж байгааг хэвлэлийнхэнд мэдээллээ. АН-ын генсек Л.Эрхэмбаяр хэлэхдээ “Өршөөлийн хуулийн авлига, хээл хахууль, албан тушаалтай холбогдсон хэсэг дээр хоригийг хүлээж авах урьдчилсан яриа байгаа” гэсэн юм. Үүнээс харахад АН-ынхан Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахаар зэхэж байгаа бололтой. Харин одоо АН-ын генсек хэлсэн амандаа хүрэх эсэхийг харах үлдлээ.