АН-ын дарга Зэ-г Америк явад эзгүй байх хооронд нь гаалийг самарсан О.Ганбатыг дахиж даргаар нь тавьсан. Эрх баригч нам боловсон хүчний нөөцгүйдээ биш Н.Энхбаярын халаасанд Ч.Сайханбилэг орсноос тэр гэж хэвлэлүүд дайрсан.

Гэтэл гаалийг самарсан О.Ганбат чоно борооноор гэдэг шиг гүйж байгаад оччихжээ. Тамгаа авангуутаа өөрийнхөөдаган баясагчдаасаа баг бүрдүүлэх нэрээр ээлжит томилгоогоо хийхээр бэлдэж эхэлсэн гэнэ. Эх орны маань үүд хаалга Зам-Үүдийн боомтын гаалийн даргаар намынхаа хүн болох Д.Солонгоогоо тавихаар болжээ. 

Харин тушаал нь гараагүй байхад нөгөө хатагтай нь” би эргэж ирнээ. Эргэж ирэхдээ олуулаа ирнэ гээ биз дээ” гэсэн сургаар нь гаальтай машинынхан бөөн баяр болж тэрүүгээр дүүрэн найрласан сурагтай. Харин улсын төсвийн орлого 690 тэрбумаар тасарч шударга гаальчид төсвийн орлогын бүрдүүлэлтийн төлөвлөгөөгөө биелүүлэх гэж борив бохис хийлгүй зүтгэж байна. 

Бичигтийн боомтын дарга Баярмагнайг хусч, найз Х.Нармандахаа тавьж, Алтанбулаг,Зам-Үүдийн боомтын даргаар өөрийнхөө хүмүүсийг томилохоор О.Ганбат тушаалаа сэм бэлдээд нөгөөдүүлдээ дуулгасан шигээ сууж байгаа гэнэ. Үүнийг нь сонссон гаальчид буяныг нь бид нар хураах гээд чадлаараа зүтгэж байхад бузар нь яагаад бугших үүд нээгдэх гээд байна аа хэмээн халаглах болжээ.

Цуврал бий...

 

Эх сурвалж: www.Shuum.mn