Монголын залуучуудын холбоо Хууль эрх зүйн байнгын хорооноос 

                                                                       Хэвлэлийн мэдэгдэл

2015.09.16

Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүж байгаатай холбогдуулан МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО  -ны ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХОРООНООС дараах байр суурийг илэрхийлж байна.

Монгол Улсын Үндсэн хууль хийгээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан зарчмуудад үл хүндэтгэлтэй хандаж, зориудаар зохион байгуулалттайгаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байгаа үйлдэл нь нийгэм олон нийтэд төдийгүй, хууль дээдлэх зарчимд төдийлөн нийцэхгүй байна.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15-р зүйлийн 15.2-т Албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох,  нөлөөлөхийг хориглоно гэсэн байдаг. Гэтэл энэ заалт зөрчигдөж байна.

Учир нь  2015 оны 08 сарын 3-ны өдөр, 2015 оны 08 сарын 17-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  явагдах байсан шүүх хурлуудыг тус тус шүүгдэгчдийн  өмгөөлөгчдийн зүгээс хойшлуулж байгаа нь Шүүхийн  хараат бус бие даасан байдалд нөлөөлж буйн тод илрэл  юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 49.1- Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана хэмээн заасан байдаг.

Мөн Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15-р зүйлд- Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчимтай хэмээсэн.  Энэ утгаараа дараахь заалтууд болох

15.1-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэх заалт бүхий хуулиа барьж ажиллаж байгаа шүүгчийн үйл ажиллагаанд нөлөөлөж байгааг

15.3-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн бусдаас нөлөөлөл үзүүлэхээр завдсан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.

Гэх дээрх заалтын дагуу шүүх хуралдааны явцад шүүхийн процесст хүндэтгэлтгүй хандаж байгаа нь  Монгол Улсын  Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус тус зөрчиж мөн нийгэмд шүүхийг үл хүндэтгэх, төрийн шүүн таслах ажиллагаанд эрх бүхий албан тушаалтнууд нөлөөлөхийг оролдож болно, олон нийтийн хандлагыг зохиомолоор хөөргөдөн зориудаар шүүхийг сул дорой эсвэл нэг талыг барьж байгаа мэтээр сөрөг хандлагатайгаар  мушгин ойлгуулж байгаа үйлдэлийг залуу хуульчид бид буруушааж байна. Иймээс шүүхэд нөлөөлөх гэсэн аливаа оролдлогоо таслан зогсоож Монгол Улсын шүүх, шүүгчид, Монгол Улсын яллагчид болон гэрч, шүүгдэгчид бүгд хуулийн заалтуудаа барин ажиллаж шударга, үнэн, зөв шийдвэр гаргана гэж найдаж энэхүү мэдэгдэлийг хийж байна.