Сурагчийн цахим картыг өнөөдрөөс тараана
2015/09/21
Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн боловсролын газраас сурагчдад зориулсан нийтийн тээврээр зорчих цахим картыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажиллаж эхэлжээ. Сурагчдын цахим карт нь сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй байх юм.
Тиймээс сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сурагчийн үнэмлэхээ биедээ авч явах ёстой бөгөөд хугацаа нь дууссан болон огт үнэмлэхгүй бол сургуулийнхаа захиргаанд хандаж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг Монголын сурагчдын холбооноос анхаарууллаа.
Мөн цахим картан дахь мөнгө нь дууссан тохиолдолд сурагчийн үнэмлэхээ үзүүлээд 200 төгрөгөөр зорчих боломжтой юм. Цахим картыг сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан энэ сарын 21-нээс буюу өнөөдрөөс эхлэн нэгдсэн байдлаар тараах ажээ.