Ч.Цэндсүрэн: “Надад албан тушаал, сандал суудалтай зууралдах хүсэл сонирхол алга”
2015/09/23
C: Cайн байна уу, сайхан намаржиж байна уу? Дархан–Уул аймагт налгар сайхан намар болж байна уу?
Ч.Ц: Cайн сайн байнуу? Энэ зун нийт нутгаар гантай хэцүүхэн зун байлаа. Наадмын дараа бага зэрэг бороо орж зуншлага оройтож эхэллээ. Үүний улмаас үр тариа, хадлан тэжээлийн гарц буурч өвөлжилтийн бэлтгэлд хүндрэл учирч болзошгүй нөхцөл байдал үүслээ. Иргэд маань ч гэсэн цаг үеийн байдлыг ойлгож өөрсдийнхөө өвс тэжээл бэлтгэх асуудлуудад анхаарлаа хандуулж, аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс ч хадлан, тэжээл бэлтгэх,иргэдийн түлээ нүүрсний бэлтгэлд дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Амны билгээс ашдын билиг гэж ахмадуудын яриагаар энэ өвөл гайгүй л гэлцэж байна.
C: Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Дархан-Уул аймагт 2 засаг дарга, 2 ИТХ-ын даргатай болсон талаар мэдээлэл газар аваад байна энэ тал дээр та уншигч олон болон ард түмэнд тайлбар өгөөч?
Ч.Ц: Ийм зүйл ерөөсөө байхгүй энэ бол улаан цайм хүч түрж хууль зөрчсөн үйлдэл болсон. Хууль ёсоор бол нэг засаг дарга ,нэг ИТХ-ын дарга байх ёстой. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан.
С: Та яагаад хүч түрж хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна вэ?
Ч.Ц: Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал 2015.08.31-ны өдөр зарлагдаж хурлын ирц бүрдээгүй тул ИТХ-ын дарга миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд хурал хойшлогдлоо гэдгийг албан ёсоор мэдэгдээд өрөөнөөс гарсан. Гэтэл 4 тэргүүлэгч ирц бүрдээгүй гэдгийг мэдсээр байж санаатайгаар хууль бус хуралдаан хийж 3 тэргүүлэгч гарын үсэг зурж, тэмдэг дарж /тамга дарах ёстой/45, 46, 47, 48, 49 дүгээр тогтоолуудыг гаргасан нь хууль журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Улмаар дээрх тогтоолуудын дагуу 2015.09.15 дахин хууль бус хуралдаан хийсэн нь хуулийг удаа дараа зөрчсөн үйлдэл болсон юм.
С. Ер нь яагаад ИТХ-ыг хуралдуулалгүй удсан юм бэ?
Ч.Ц: Би чинь махан биетэй, цусан бүтэцтэй хүн биздээ. Өвдөх, зовох, баярлах, гуних аль аль нь надад тохиолдож л байдаг. 2 сарын хугацаанд эмчлүүлээд өнгөрсөн 8 сарын 3-аас ажилдаа ороод ажиллаж байна. Энэ хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгуулах, айлгаж, ичээх, дарамтлах зэрэг оролдлогуудыг олонтаа хийсэн зарим төрийн албан хаагчдын тухай асуудлыг холбогдох байгууллагуудад гаргана.
C:Та ИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байсан, юуны учир өргөдөл гаргав?
Ч.Ц: Ер нь аймгийн иргэдийн хурлын даргыг ээлжит сонгуулиар олонхийн суудал авсан намаас санал болгодог. Миний энэ үйлдэл нь улс төрийн шийдвэр байсан.
C: Таны бодлоор үүсээд байгаа нөхцөл байдалд цаашид яах хэрэгтэй вэ? Ямар шийдэл байна вэ?
Ч.Ц: Хамгийн гол ньхурлын хуралдааныг хууль ёсоор хуралдуулах ёстой. Хуулийн дагуу хуралдаад асуудлуудаа оруулаад намайг огцруулах, чөлөөлөх зэрэг асуудлаа хуулийн хүрээнд ярих хэрэгтэй. Надад албан тушаал, сандал ширээтэй үхэн хатан зууралдаад байх хүсэл сонирхол алга. Гэхдээ би Дарханчуудынхаа, сонгогчдынхоо эрх ашиг, сонголтыг хүндэтгэж энэ асуудалд өнөөдрийг хүртэл хандаж байна цаашид ч энэ чиглэл хандлагаасаа би няцахгүй гэдгээ мэдэгдэж байна. Хууль хяналтын байгуулага, хувь хүн аль аль нь сонгогчдын сонголтыг хүндэтгэх ёстой.
Ярилцсан: Д Нэргүй
21 · 2015/09/24
Дарга маань мандан бадраг
lili · 2015/09/23
Ynen bx boltugai
Зочин · 2015/09/23
Tiim baix boltugai
oyun · 2015/09/23
Ajlaa sain meddeg yos surthuuntai sain darga
Зочин · 2015/09/23
үнэн ялах болно тэр цаг нь удахгүй
Зочин · 2015/09/23
xun chanartai l xun