Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудын өдөрлөг зохион байгууллаа
2015/09/23
Төрийн банк нь харилцагчдынхаа санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээлэл түгээх, харилцагчидтай эргэх холбоотой ажиллах зорилгоор 2015 оныг дуустал хугацаанд “Харилцагч таныг сонсъё” аяныг зарлаж, энэхүү аяны хүрээнд олон төрлийн ажлуудыг Монгол орныхоо өнцөг булан бүрт байршсан 540 салбар нэгжээрээ дамжуулан амжилттай зохион байгуулсаар байна.
Энэ аяны хүрээнд өөрийн банкны картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын дунд “Харилцагчийн өдөрлөг”-ийг 9-р сарын 18-ны өдөр “Чингис” зочид буудалд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт 2000 гаруй картаар үйлчлэгч байгууллагын төлөөлөл уригдан ирж, Төрийн банкны удирдлагууд, салбар, тооцооны төвийн захирлуудтай санал бодлоо солилцсоноос гадна, дэлхийн бэлэн бус тєлбєр тооцооны дэвшилтэт хэлбэр болсон EMV чиптэй Юнионпэй карт болон Монголын зах зээлд шинээр нэвтрүүлж буй JCB брэнд картыг танилцууллаа.
Мөн харилцагчиддаа картын луйвар болон бусад эрсдэлээс хамгаалах зорилгоор картын луйврын гүйлгээнээс хэрхэн сэргийлэх талаар сонирхолтой мэдээллийг хүргэсэн юм.
Төрийн банкнаас удаан хугацаанд хамтран ажиллаж буй байгууллагуудаа урамшуулан шагнаж, тэдгээрийн бизнесийн цар хүрээг өргөжүүлэхээр цаашид ч дэмжин, хамтран ажиллахаа энэ арга хэмжээний үеэр онцлон хэлж байлаа.
Дашрамд, Төрийн банк нь өөрийн харилцагч 2000 гаруй картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан Төрийн банкны 1.3 сая карт эзэмшигч болон бусад арилжааны банкны нийт 3.2 сая төлбөрийн картыг хүлээн авч, шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэхээс гадна, олон улсын төлбөрийн Visa, CUP, JCB картуудыг тус тус төлбөрт хүлээн авч байна.