Зам тээврийн осол өдөр өнжилгүй гардаг. Энэ л аюулыг тойрч гарах хэрэгтэй байгаа юм жолооч нар. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, хурд хэтрүүлэн давхих ганган төмөр хүлэгтнүүдийн тоо буурахгүй байна. Ганган төмөр хүлэгтнүүд гэж нэрийдэхийн учир нь хүнээс илүү сайхан зүйл уначихсан аятай аашийг жолооч нар гаргадаг юм. Ногоон гэрэл асаад явган хүн зам хөндлөн гарч байхад л дайрчих гээд явдаг улс. 

Өнгөрөгч сараас хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг шинэчилж баталсан. Уг хуулиар жолооч нарын мөнгөн торгуулийг өндрөөр тусгаж өгсөн ч зам тээврийн осол буурахгүй нь ээ. 

Энэ сарын 01-ны өдөр замын цагдаагийн газарт 400 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  316  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг  12 бүртгэгдэж  1 хүн нас барж, 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч- 11, зорчигч-8 өртжээ. 

Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 8 үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 5, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.  Ийнхүү түрүүвчтэй нь яриад ч засрахгүй нөхдүүдийг яах вэ. Энэ бол цэвэр ухамсарын асуудал өөрийн болоод бусдын амь насыг бодох цаг аль хэдийнээ ирсэн. Гэвч өөрийнхөө амийг юм нь чинээ бодохоо байж. 

Яармагийн зам дээр өдөр алгасалгүй ноцтой осол гардаг гэхэд болно. Өчигдрийн байдлаар  Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн зам буюу Сансар худалдааны төвийн урд талд  "Sonata II" маркын авто машины жолооч ногоон гэрлээр гарч байсан ахлах ангийн эрэгтэй хүүхдийг дайрсан хэрэг гарсан. Хүүхэд газар дээрээ амь насаа алджээ.

Хэрэг болох үед байсан гэрч "Нас бардаг хүү миний хойноос ногоон гэрлээр зам гарч байхад нь хурдтай явж байсан машин тормосоо гишгэлшүй шууд ирээд мөргөчихлөө" гэв.

Дээрх зам дээр замын тэмдэглээ, хурдаа сааруулагч дутуу хэмээн иргэд хэлж байлаа. Яармагийн зам дээр өнгөрөгч онуудад ноцтой ослууд удаа дараа гарч олон хүний амь насыг авч одсон.