"Цагдаагийн инээмсэглэл" гэрэл зургийн уралдааны дүн гарлаа
2015/10/12

Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Жи Си Ай” Монгол байгууллагатай хамтран “Цагдаагийн Инээмсэглэл” гэрэл зургийн уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгуулсан.Уралдаанд иргэд, цагдаагийн алба хаагчдаас 100 гаруй бүтээл ирүүлжээ.

1-р байранд Г.Цолмонгийн ирүүлсэн “Тусч цагдаа” гэрэл зураг

2-р байранд Т.Энхцогтын ирүүлсэн “Иргэн, цагдаа 2 ижил хүсэлтэй” гэрэл зураг

3-р байранд Б.Болорын ирүүлсэн “7-р сарын 1” гэрэл зураг тус тус шалгарчээ.







mongol · 2015/10/13
yun ineemseglel tsaana chini tsagdaa tsagdaagaa alj talj bna