1939583_10153068239046597_625100249763920224_o

Б.ЭНХЗАЯА

Мэдээллийн технологийн хүчээр хүн төрөлхтөн хүссэнээ бүтээж, ажил амьдралаа хялбаршуулжбайгаагийн нэг тод илрэл нь онлайн худалдаа. Тэгвэл нэ салбарт онлайн худалдааны “Их дэлгүүр”гэгдэх “Amazon” компани тэргүүлэх байр суурийг эзэлдэг.

АНУ–ын “Fortune 500” компанийн жагсаалтын 29 дүгээрт бичигддэг тус компанид монгол залууажиллаж байгааг дуулгахад таатай байна. “Amazon” компанийн инженер А.Амарбаяртай цахимаарярилцсанаа хүргэе.

 

Сайн уу, манай уншигч­дад өөрийгөө танилцуулна уу?

–Намайг Амарсанаа­гийн Амарбаяр гэдэг. Улаанбаатарт төрж өссөн. Ахлах сургуулиа төгсөөд 2006 онд АНУ–ынХойд Дакота мужийн Дикенсоны их сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцсан. Өнгөрсөн онызургадугаар сараас Айова мужийн Фэйрфиелд хотод магистраа эхлүүлсэн. Одоо АНУ–ын Вашингтон мужийнСиэтл хотод программ хангамжийн инженерээр “Аmazon” компанид ажиллаж байна.

Ажлынхаа талаар яриач. “Amazon” компанийн ажил хэрхэн явагддаг вэ?

-“Аmazon” компани 1994 онд байгуулагдсан. Жил бүр Америкид “Fortune 500” гээд шилдэг компаниудынжагсаалтыг гаргадаг. Манай компани жагсаалтын 29-д орсон. Энэ бол маш том үзүүлэлт. Ажилчдын тоо, орлого,сэтгэл ханамж, хангамж, компанийн үнэлэмж, бүтээгдэхүүн зэрэг үзүүлэлтээр гаргадаг жагсаалт. Сүүлийн хэдэнжилд “Аmazon” маш хурдацтай өссөн. 150 мянга гаруй ажилтантай, дэлхийн 15 оронд үйл ажиллагаа явуулдаг.Тухайлбал, АНУ–ын зах зээл дээр гэхэд 200 гаруй сая нэрийн бараа бүтээгдэхүүн өөрийнхөө цахимаар заржборлуулдаг. Хүмүүс бараагаа “Amazon.com” сайтад байрлуулчихдаг. Түүнийг нь хэдэн сая хүн өдөр тутамхудалдан авч байдаг. Манай үндсэн ажил онлайн худалдаа. Мөн хүргэлт хийж эхэлсэн. Өнгөрсөн жилийн зулсарын баяраар Англиас “Аmazon”-д ирсэн захиалга ихдээд тэндэхийн хүргэлтийн том компани ажилласан ч хүчдутсанаас асуудалд орж байсан. Тиймээс манай компани өөрөө ложистикийн үйлчилгээ гаргахаар ажиллажбайна. Мөн IT-ийн салбарт үүлэн тооцооллын шийдлүүд гарч ирж байгаа. Албан байгууллага, сургууль, эмнэлэг чбай компьютер гээд том процессор, дэлгэц чирэхгүйгээр интернэттэй байхад хүссэн үзүүлэлттэй компьютерийг ньолгодог боломжийг хангаж өгдөг шийдэл юм. Өөрөөр хэлбэл, жижиг дэлгэц, интернэтэд холбогдох төхөөрөмжбайна. Үйлчлүүлэгч ийм супер үзүүлэлттэй компьютер авъя гэхэд үүлэн дээр суурилсан шийдлээр “Аmazon”-оос ягтэр компьютерийг нь асаагаад хэрэглэгчдэд өгнө. Хэрэглэгч компьютерийг өөрийн юм шиг удирдаж ажлаа хийжболно. Манайх энэхүү үүлэн орон зайд гаргаж байгаа шийдлээрээ дээгүүрт явдаг, ганц, хоёр том өрсөлдөгчтэй.

Харин таны хийдэг ажлын тухайд?

–Монголоор бол программ хангамжийн инженер гэж орчуулагдана. Гэхдээ арай шинэлэг төрлийн ажил. Dev-Opsбуюу Development operation хоёрыг нийлүүлсэн инженер юм. Ихэнх компанийн программистууд программ бичээдболчихдог. Программ нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид очиход асуудал гарах эсэх нь тэдэнд хамаагүй. Тэр асуудлыгшалгах тестер инженерүүд байна. Эсвэл утсаар зөвлөгөө өгдөг инженер байдаг. “Аmazon” компани ийм гурванинженерийн ажлыг нэгтгээд Dev-Ops гаргаад ирсэн. Ийм инженер программ бичнэ, асуудал үүсвэл хэрэглэгчтэйшууд харилцах жишээтэй. Эхнээс нь дуустал энэ ажлыг авч явдаг инженер гэсэн үг. Энэ төрлийн мэр­гэж­лийнинженер зөвхөн прог­раммын мэд­лэг­тэй байгаад зог­сох­гүй хүмүүстэй харил­цах, менежмент хийх өндөр чадваршаарддаг. Программ хангамжийн хувьд шинэлэг мэргэжлийн төрөл. АНУ–ын IT-ийн зах зээл дээр Dev-Ops инженер эрэлттэй болж байгаа. Манайхаар бол Dev-Ops инженерийг бага хэмжээний код бич­дэг, систем админхийж байсан, сүлжээний мэд­лэгтэй хүмүүс хийж чадна.

-“Аmazon” компанид хэрхэн орж байв?

–Өнгөрсөн арванхоёрдугаар сард хичээлээ дуусгаад ажил хайж эхэлсэн. Ажил хайна гэдэг том ажил. Өглөө босоодөдрийн найм, есөн цагийн турш ажлын зар харна. Өөрийнхөө профайлууд үүсгээд энд тэндэхийн цахимдбайрлуулна. Хүмүүстэй утсаар ярилцлага хийнэ. Стресстэй болж эхэлнэ, ажил олдох уу, олдохгүй юу гээд. Заримгазарт ярилцлага өгөхөд тэнцэнэ, унана. Хүссэн компани руугаа аппликейшн бөглөөд явуулахаар хариу өгөхгүйбайх жишээтэй. Би өөрөө том тех компанид ажиллана гэсэн зорилготой байсан. Манай сургуулийн оюутнууд“Амазон”, “Фейсбүүк”, “Гүүгл”, “Майкрософт” компанид орчихвол нэр төрийн хэрэг гэж үздэг. Харин би“Майкрософт” компанийн талаар багадаа сонсч байсан. Тэнд ажилладаг хүмүүс далайн эрэг дээр компьютерээбарьж очоод нар жаргаж байгааг харангаа ажлаа хийдэг. Сард 5000 ам.долларын цалин авдаг тухай сонсч өссөнболохоор мөрөөдөл болсон. Америкт ирэхэд зөвхөн “Майкрософт” биш технологи ашиглаад шилдэг бүтээгдэхүүнгаргаж байгаа олон компани байдгийг харж, сонголт өргөн болж эхэлсэн дээ. Тэгээд эдгээр компани руу өргөдөлявуулж эхэлсэн юм. Хэд, хэдэн компанитай ярилцлага хийж хоёроос нь ажлын байрны санал аваад байлаа. Тэрүед “Аmazon”-оос над руу холбоо барьсан. “Таны анкетыг үзлээ. Ярилцлага хийе” гэсэн. Тэгэхэд том шийдвэргаргах хэрэгтэй болсон. Ажлын санал тавьсан нөгөө хоёр компани хариугаа яаралтай өгөхгүй бол хүлээж чадахгүйгэсэн. Гэтэл би “Аmazon”-той дөнгөж эхнийхээ ярилцлагыг хийхээр болоод байдаг. “Аmazon” зөвхөн нэгярилцлагаар дуусдаггүй. Эхлээд хүний нөөцтэй нь 15 минут, дараа нь инженертэй нь нэг цагийн турш ярилцана.Тэнцвэл Сиэтл хот руу очиж 4-5 удаа ярилцлага өгч байж ажилд ордог. Тэнцэх магадлал өндөр биш, маш ихөрсөлдөөнтэй. Найзтайгаа зөвлөж байгаад “Аmazon”-д хүч үзэхээр болж нөгөө хоёр компанийн ажлын байрнысаналаас татгалзсан юм. Дээр ярьсан шиг гурван шат дараалсан ярилцлага өгөөд амжилттай явсаар ажлынбайрны санал авсан. Ажиллахыг хүссэн, түүний төлөө том эрсдэл хийсэн болохоор баяртай байсан.

Дэлхийд нэртэй компанид ажиллаж байгаа нь бахархалтай хэрэг. Гэхдээ эх орондоо ажиллахыгхүсээгүй гэж үү?

–Би 2008 онд бакалавраа төгсчихөөд таван жил Хойд Дакота мужид программ хангамжийн инженерээражилласан. Хангалттай туршлага хуримтлуулж авлаа, эх орондоо очиж ажиллаж, амьдаръя гэсэн төлөвлөгөөтэйбуцсан. Гэтэл Монголд бүх юм санаснаар болоогүй. Ажлын зах зээл, амьдрах орчин, байрны зээл, ажилолгогчдоос амлаж байгаа хангамж нь бодсоноос өөр байсан. Манай улсын ажлын зах зээл туршлага гэхээс илүүболовсролыг түлхүү чухалчилдаг санагдсан. Тиймээс магистраа төгсөх нь зөв юм байна гэж бодоод АНУ–д буцажирсэн. Энд боловсрол чухал биш, ажлын туршлагатай, хийж чаддаг байвал асуудалгүй.

-“Аmazon”-оос дэлхийн олон улсын үйлчлүүлэгч бараа худалдан авдаг. Монголоос танайхтай харилцах,хамтрах боломжтой юу?

–Ямар улс оронтой харилцах вэ гэсэн тусгай төлөвлөгөөтэй. Жагсаалтад Монгол Улс байхгүй. Манайх саяхнаасАзийн зах зээл рүү орж эхэлсэн. Хятад, Япон, энэ жилээс Солонгосын зах зээл рүү орж байгаа. Монголын талаасхэр холбогдож байгааг мэдэхгүй байна.

Монголд “Аmazon”-оос бараа, бүтээгдэхүүн ирдэг. Энэ нь баталгаатай эсэхийг хүмүүс их асуудаг?

-“Аmazon”-оос олон улс бараа авдаг. Amazon global programm гэж байгаа. Тэнд 75 гаруй орон руу Amazon.comсайтаас бараа захиалахад шууд бараагаа явуулдаг. Бараа нь дотроо ангилалтай. Гоо сайхан, хоол хүнс,лаазалсан бүтээгдэхүүн гээд. Тийм барааг зарим оронд явуулна, заримд нь явуулахгүй. Улс орны импорт,экспортын хууль өөр, өөр. Харин ном, CD, DVD асуудалгүй бүх орон руу илгээгддэг. Харамсалтай нь 75 орныжагсаалтад Монгол Улс ороогүй. Учрыг нь сайн мэдэхгүй байна. Миний бодлоор хаягжилтын системтэй холбоотойгэж боддог. Америкийн хаяг гэвэл гуравхан мөр. Эхлээд байрны тоо, гудамжны хаяг, хаалга дугаар байх жишээтэй.Тэгээд хот муж, код байдаг. Системд хийгээд шалгаж болдог. Тийм болохоор хаяг дээрээс үндэслээд ачаа явуулжбайгаа компани үнийг гаргаж ирдэг. Тухайлбал, Америкт “Аmazon” компанийн 110 гаруй агуулах байдаг.Үйлчлүүлэгч нэг бал захиалахад 110 агуулахаас алинаас нь балыг явуулахад өртөг, зардал багатай гарахыгтооцоолдог. Хамгийн бага өртөг гарах агуулахаас сонгож явуулах жишээтэй. Монголд нэг үеэ бодвол бараахүргэлт хэвшиж эхэлж байгаа. Гэвч хүргэлт, хаягжилтын асуудал тодорхой биш, стандарчлагдаагүй. Гэхдээманайхаас бараа худалдаж аваад Монгол руу явуулдаг хүн олон бий. Тэд хоёр янзаар бараа явуулдаг. АНУ–аастаньдаг хүнээр авахуулаад тэр нь Монгол руу шуудангаар илгээнэ. Эсвэл хүмүүст дайна, каргогоор явуулна. Нөгөөхэсэг нь өөрсдийнхөө картаар “Аmazon.com”-оос худалдан авалт хийж хаягаа Америкт байдаг карго компаниудыннэрээр өгчихдөг. Карго компани ачааг хүлээж аваад Монгол руу явуулна. Аль ч банкных байх нь хамаагүй олонулсын виза картаар манайхаас бараа авч болдог. Тэгэхээр нэгдүгээрт, олон улсын карт хэрэгтэй гэсэн үг. Хаягааоруулахдаа АНУ–д таньдаг хүн эсвэл карго компанийн хаягийг өгөөд явуулж болно.

Мэдээллийн техно­логийн хөгжлийн хурдыг юугаар ч төсөөлөшгүй, хувьсан өөрчлөгдөж байна. Энэхөгжил Монголд ямар байна вэ?

–Манай улсад IT-ийн салбарыг мэргэжилтнүүд нь тодорхойлж чадахгүй байна. Мундаг, бахархмаар мэргэжилтэнолон байгаа ч энгийн иргэд, төр засаг нь IT-ийн салбарыг тоохоо байчихсан, дэмжлэг авдаггүй салбар болох ньанзаарагддаг. Баруунд сошиал медиа, интертаймент чиглэлийн сайт олон байх жишээтэй. Монголд хүн бүрийнхэрэглэдэг гар утасны дугаар нэг аппликейшн, вэб сайтыг нэрлээч гэхэд хариулж чаддаггүй. Мэдээний хэдэн сайтыгл орж үздэг. Чадвартай мэргэжилтнүүд салбартаа юм хийх гэхээр цалин нь багадаад, дэмжлэг авч чадахгүйболсноос хувиараа ажиллаж байна. Гадны төслүүдийг авч, ганцаар болон баг байгуулж вэб сайт хийх, программбичих зэргээр ажилладаг. Аль ч IT-ийн компанид ажиллаад олохооргүй хангалттай цалинг олоод явчихаж байна.Гаднын төслүүд авч өөрсдөө амжилттай хийгээд төлбөрөө авч чадаж байна гэдэг манайхны мэдлэг чадвартуршлага аль хэдийнэ олон улсын хэмжээнд хүрснийг харуулж байгаа. Хүн хүчнийхээ хувьд хөгжсөн, салбарынхувьд хөгжөөгүй гэж хэлэхээр байна.

Энэ чиглэлээр шинэ төсөл санаачилсан гэсэн үү?

-IT мэргэжилтнүүдэд тулгамдаад байгаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зорилготой олон нийтийн санхүүжилттэй“BootUPMongolia” төслийг эхлүүлээд байна. Хувь хүмүүс, компани ялгаагүй IT төсөл боловсруулан бичиг баримтаабүрдүүлж, танилцуулга бичлэг хийгээд манай сайт руу бүртгүүлэх юм. Тэгэхэд сайтаар орж үзэж байгаа хүмүүсдэмжвэл гадаад, Монголгүй санхүүжүүлэх хандив цуглуулна. Амжилтад хүрч чадвал IT-ийн салбарт дуртай юмаахийдэг болно, монголчууд дэмждэг болно. Тухайлбал, Монголд очиход хаана сайхан хоолтой байна гэдгийг IT-ийнтусламжтай олох боломжгүй. Хүмүүсээс асуух болдог. Түүний оронд бүх мэдээллийг цуглуулаад программхийчихэд хүмүүс GPS ашиглаад ойр орчмын нэг км–т эсвэл 500 метрт хаана үндэсний хоолтой газар байгаагхайхад гараад ирнэ. Нээж хаах цаг, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл гээд олон зүйл байх хэрэгтэй. Ийм маягийн төсөлМонголд их хэрэгтэй. Зөвхөн өөрсдөө ч биш гадны жуулчид ашиглачихна, ач холбогдлын хувьд өндөр. Иймпрограмм хийе гэсэн санаатай хүмүүс байна, даанч хөрөнгө оруулалт байхгүй. Эхлээд бид төслөө хэрэгжүүлэхийнтулд вэб сайт хийх хэрэгтэй болсон. Санхүүжилт 2250 ам.долларыг олон нийтээс босгохоор эхлүүлж, одоогоор 600гаруй ам.доллар цуглуулаад байна. Дашрамд, http://www.gofundme.com/BootUPMongolia линкээр орж Donate Nowгэж дараад “BootUp” төслийг дэмжихийг уншигчдад уриалъя. Энэ бол Монголын IT салбарт оруулж байгаа бага чгэсэн хөрөнгө оруулалт юм шүү. Магадгүй энэ төслийн үрээр Монголд шинэлэг Yelp, Google Map, Candy, Crush, Instagram гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Монгол залуусын хү­сэл мөрөөд­лийг ажил хэ­рэг болгоод явж байна. Цаа­шид юу хийхийг хүсдэг вэ?

–Мэдээж би Монголын IT-ийн салбарын төлөөлөл. Тиймээс энэ салбарт бага ч гэсэн хийсэн юмтай болчих юмсангэж боддог. Монголд IT орчин бүрдээд залуус заавал Америкт компьютерийн шинжлэх ухаанаар сурч “Гүүгл”, “Амазон”, “Фэйсбүүк”, “Майкрософт”-д биш Монголын тэр компанид ажилд орох юмсан гэж мөрөөддөг орчинбүрдүүлэхийг, түүнийг бүрдэхэд өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Тэр бол миний маш том мөрөөдөл.Түүнээс гадна энд ажиллаж байхад бизнесийн санаа их төрдөг. Монголдоо юу хийж болох вэ, эсвэл Америкийн захзээлд юу хийж өрсөлдөж болох вэ гэж байнга бодож явдаг. Түүнийгээ найз нөхөдтэйгөө ч ярьдаг, жижиг төслүүддээр ч ажилладаг. Өөрийн гэсэн эрхэлсэн ажилтай болохыг хүсч байна.

Цаашид “Аmazon”-д ажилласаар байх уу?

-Одоогийн байдлаар ажиллах шаардлагатай. Нэгдүгээрт, туршлага хуримтлуулна. Хоёрдугаарт, дэлхийн том компанийн үүдээр дөнгөж орчихоод байгаа болохоор яаж ажилладаг, юунд анхаарч, ямар технологи ашигладаг, бодлого нь ямар байдаг, наад зах нь дотоод байгууллагын бодлого, ажилчдаа авч яваа хүний нөөцийн бодлого, хүмүүс хоорондын харилцаанаас суралцах зүйл их байна. Энэ бүхнийг Монголд хэрэгжүүлэх боломж байна уу гэдгийг судална.