Дөрвөн настай хүүхэд тагтан дээрээс унах гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 123 дугаар байрнаас хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага энэ сарын 24-нд 21:10 цагт ирсэн байна.

Уг дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, И /4 настай, эрэгтэй/ нь тагтан дээр байсныг аюулгүй болгон ээжид нь хүлээлгэн өгчээ.

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харалзан харах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.