Элэгний С вирусийн эмийг хэзээ оруулж ирэх талаар 11-11 төвд иргэдээс цөөнгүй асуулт иржээ. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар С вирусийг оношлох, эмчлэх, 98% эдгэрэлтэй “ХАРВОНИ” эмийг оруулж ирэх бэлтгэл хийгдэж байгаа аж.

Тус” эмийг энэ оны 5 дугаар сард эмийн бүртгэлд бүртгэсэн юм. Зах зээл дээр нэг курс нь 94 мянган ам.доллараар борлуулагддаг эмийг 1200 доллараар Монголд борлуулах санамж бичиг байгуулсан билээ. Тэгвэл ирэх сарын дундуур оруулж ирэх гэнэ.

Улсын хэмжээнд Хепатит С вирусийн оношилгоо, эмчилгээний хүрээнд хот хөдөөгийн 140 эмч мэргэжилтнийг хоёр удаагийн сургалтад хамруулж батламжийн дагуу гэрээ хийсэн лабораториудад тодорхой төлбөртэйгээр С вирус тоолох шинжилгээнд хамруулаад байна. Элэгний С вирусийн эмийг албан ёсоор сонгогдсон 22 эмийн сангаар борлуулахаар төлөвлөж байна гэсэн хариултыг Эрүүл мэнд, спортын яамнаас өгөв.