Энэ сарын 22-ны өдрийн НИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаанаар нийтийн тээврийн цахим карттай холбоотой асуудлыг шийдвэрлсэн билээ. Тодруулбал,

  • -Нийтийн тээврээр оюутан сурагч хөнгөлөлттэй явах журам,
  • -Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өндөр настангууд хөнгөлөлттэй явах журам,
  • -Нийтийн тээврийг цагийн тарифаар санхүүжүүлэх журам,
  • -Нийтийн тээвэрт үйлчлэх машины цагийн тариф гэсэн журмуудыг баталсан юм.


Мөн иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан дамжин суулт үнэгүй байх шийдвэр байв. Уг шийдвэр нь нийтийн тээврээр 30 минутын дотор дамжин суухад нэг удаа үнэгүй байх юм. Шийдвэрийг хэрэгжүүлэхэд 10 хоног байх бөгөөд арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхлэнэ.

Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлнэ гэдгийг зорчигчид анхаарах хэрэгтэй. Зорчигч та автобуснаас буухдаа картаа уншуулснаар 30 минут тооцогдох юм.

 

Х.Даваа