“Буянт-Ухаа 2” орон сууцны квотыг цуцлав
2015/10/27
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан төрийн болон аж ахуйн Байгууллагын орон сууц худалдан авах эрхийг өнөөдөр албан ёсоор цуцалж, зах зээлд нээлттэй худалдаалахаар боллоо.
Квотоор байр авах эрхтэй иргэд, албан байгууллагыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтын хамт Төрийн Орон Сууцны Корпораци дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллахыг анхааруулсан. Тэгвэл уг товлосон хугацаанаас даруй хоёр долоо хоногийн дараа квотоор орон сууц авах эрхийг цуцалж, иргэдэд нээлттэй худалдаалахаар болсон байна.