ШЕЗ-ийн даргын ондоо үг ба шүүгч нар хэдэн төгрөгийн цалинтай вэ?
2015/10/27
Б.ЗАЯА
Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулж тусгах саналыг Засгийн газраас оруулсан. Хямралыг сөрөх энэ бодлого шүүгч нарт таалагдсангүй бололтой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өчигдөр тун ууртай мэдэгдэл хийлээ.
Тэрээр “…Шүүгч нарын одоогийн цалин 2.7-3.3 сая төгрөг байгаа. Хууль батлагдвал энэ цалин 44-63 хувиар буурна. Энэ нь шүүхийн байгууллага гүйцэтгэх засаглалын хараат болох, засаглалын тэнцвэр алдагдах эхлэлийг тавина” гэлээ.
Ингэхдээ шүүгч нарын одоо авч байгаа цалингийн хэмжээг сэтгүүлчдэд хүснэгтээр үзүүлсэн юм. Үүнд нь шүүгч нар 2.7-3.3 сая төгрөгийн цалин авдаг гэжээ.
Гэтэл Н.Лүндэндорж дарга 2013 онд “Монцамэ” агентлагт өгсөн ярилцлагадаа ШЕЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж шүүгч нарын цалинг тогтоосон гээд “…Бид шүүгч нарынхаа цалинг анх удаа 3.7-4.5 сая төгрөгийн хооронд тогтоолоо. Цаашлаад энэ цалин дахин хоёр зүйлээр нэмэгдэнэ. Тодруулбал, ажилласан таван жил тутамдаа шүүгч нар хоёр хувийн нэмэгдэл авна. Үүнээс гадна 2013 онд багтааж бид бүх шүүгчийнхээ мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тогтооно. Энэ төвшингөөс шалтгаалж шүүгч нарт үндсэн цалингийн 50 хүртэл хувиар нэмэгдэл ирнэ. Жишээлбэл, дөрвөн сая төгрөгийн цалинтай шүүгч мэргэжлийн ур чадварын үнэлгээгээрээ “сайн” гэсэн дүн авбал хоёр сая төгрөг, дээр нь 20 жил ажилласан бол таван жил тутамдаа нэмэгдэл авч, нийлээд 8-9 сая төгрөгийн цалин сард авах болж байгаа юм” гэж байлаа. Түүний ярьснаар бол шүүгч нар 2.7-3.3 биш, урамшуулал, ажилласан жилийнхээ нэмэгдэлтэй нийлээд сард 8-9 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Үүгээр бол шүүгч нарын цалинг 30 хувиар хасахад амьдрал нь сүйрч, авлига автлаа доройтох юм алга. Хассан ч Монголдоо хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагч хэвээрээ л үлдэнэ. Гэтэл төсөв хэмнэж, цалин хасах болохоор шүүгч нарын авдаг цалингийн тоог ингэтэл дарж мэдээлж байгаа нь шүүхийн шинэчлэл, шүүгчийн болоод ШЕЗ-ийн даргын ёс зүйд хэр нийцэх бол?
Зочин · 2015/10/27
энэ шүүгч нар болиосой. Бусад ард түмний авч бгаа цалинг хэд нугалж авч байж багасгаад ч гэсэн дахин илүү байж яаж амьдрахын ч гэх шиг 300-400,000 цалин авч байгаа ард түмэн тэдний бодлоор яаж амьдардаг гэж эдний цалинг хасах хэрэгтэй. Эд нар ийм өндөр цалин авсан ч гэсэн хажуугаар нь авилгал авч л байгаа ш дээ
Зочин · 2015/10/27
Shuuj chadahgui baij tsalin hasul abilga abna gej erunhii shuugch helj bnlee. Eoooooo Ebe chi boddoob tsalingiasa ihl haul a bichdee
зочин · 2015/10/27
ер нь шүүгч нарын авч байгаа цалин, хөлс, нийгмийн хамгааллын зардалд нь ард түмний хяналт оруулаад үнэн худлыг нь тогтоох хэрэгтэй.
Зочин · 2015/10/27
Toog ni oorsdoo zohiogood gargaj bhaar niitlelee boditoi bailgaye
Зочин · 2015/10/27
Avch bgaa tsalingoin Bodit tootoi husnegtiig ni http://www.judcouncil.mn/main/2413--.html ene linkees uzee
Soohii · 2015/10/27
Gehdee ene Lunderdorj bol uneheer muuhai zalitai baliar hun. Uunees oor huniig ugiig bol sonsmoor bas bodmoor. Muuhai dotortoi, huulichdiig gartaa atgachihsan, horon sanaat hun bolohoor ni bur harahaas zevuu hureed,, ene huniig tomilson tor zasagt uur huree baih yum. Ene zavaan yum huuliin salbaraas arilaad ogoosei.
шаабар · 2015/10/27
Өндөр цалин авдаг болсон нь шүүгч нарын буруу биш шүү дээ. Дээрээс тогтоож өгснийг л авч байгаа. Ер нь Засгийн Газар ямар нэг байдлаар цалин хасна гэдэг буруу шүү дээ. Хууль журам зөрчиж өөртөө илүү цалин тогтоосон бол өөр хэрэг. Тиймээс цалин хасах биш харин бусад хүмүүсийн цалинг нэмэх аргаа л бодох хэрэгтэй. Цалин багасах тусам худалдан авах чадвар суларч, мөнгөний эргэлт удаашран жижиг наймаагаар амьдрагсад давхар хохироно биз дээ.