Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ.

Цэрэннадмид, Одонгэрэл хоёрын отгон хүү болон мэндэлсэн түүнийг Монгол улсын зөвлөх эмч Гантөгс, эмч Цэнгэлмаа, мэдээгүйжүүлгийн эмч Баатарцогт, эх баригч Хонгорзул, Шинэ-зуун, нярайн эмч Мандах, мэс заслын сувилагч Цэцгээ нар өлгийдөж авлаа. 

Аав ээжийн зөвшөөрөлтэй зургийг нийтлэв.