Урин цаг улирч, тарчигнан хүйтрэх өвөлтэй золгож байна. Энэ сарын дунд үеэс хүйтний эрч чангарч бороо, цас холилдон орж Нийслэлчүүд өвлөө угтав.

Өвөлтэй хамт "утаа" ирсэн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа биз. Сүүлийн өдрүүдэд жиндүүхэн байгаа болохоор гэр хорооллынхон нүүрс түлээд эхэлжээ. Өглөө, оройдоо угаар үнэртээд байрны айлууд салхивчаа нээх эрхээрээ хязгаарлагдаж эхлэх нь энэ.

Зуухандаа нүүрс ихдүүлэн хийчихсэн юм шиг л ихүүн агаараар амьсгалж байна. Өөрөөр хэлбэл, хорт утаагаар буюу нүүрсний угаар гэгч процесс явагдаж байгаа гэсэн үг.

Сандал ширээтэйгээ зууралдан суугаа 76 утаа манатай суугаа нь ойлгомжтой. Яаж дэд сайдын суудлаасаа үсрэхгүй үлдэх үү, эсвэл сонгогдох уу гэдгээ сайтар тооцоолж буй тэдэнд "Утаа"-гэх үгийг амнаасаа унагах тэнхээ алга.Өөрсдөд нь хэрэг болвол "Утаа"-г хүртэл улс төржүүлдэг нөхдүүд. Нийслэлчүүдийг утаагүй цэвэр агаараар амьсгалуулна хэмээн мөнгө идэж, уусан гэх дуулиант буудлиан өнөөг хүртэл тасардаггүй.

Өнгөрсөн онд сайжруулсан зуухны төслүүдэд нийт 21735 зуух нийлүүлж, санхүүжүүлсэн татаас 4389,0 сая төгрөг болсон байна. Мөн Нийслэлийн агаарын чанарын албанд 94,3 сая төгрөг, Үртсэн шахмал түлшний татаасанд 24,9 сая төгрөг зарцуулжээ.

Мөн "Шарын гол энерго ХХК, “Баялаг эрдэнэ цом” ХХК-тай гэрээ байгуулснаар эдгээр компаниуд нийт 329,1 тонн түлш нийлүүлсэн. Тээвэр, борлуулалтын ажилд 16,3 сая төгрөг олгосон. Түүнчлэн цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжийг сайжруулах төслүүдийн хүрээнд, дулаан хангамжийн чиглэлээр НЗД-ын захиалгаар хэрэгжүүлсэн Дэнжийн 1000-ын 1-р ээлжийн ажлын үлдэгдэл санхүүжилт 128,5 сая төгрөг /гүйцэтгэгч “Хүрд” ХК/, Батлан хамгаалах яамны захиалгаар хэрэгжүүлсэн 2013 оны гэрээт ажлын үлдэгдэл санхүүжилт 91,98 сая төгрөг /гүйцэтгэгч “Жаргал констракшн” ХХК/, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар БГД-ийн 113-р сургуулийн гадна дулаан, ЧД-ийн 39-р сургуулийн дотор халаалтын ажилд 100,5 сая төгрөг /гүйцэтгэгч “Яруу ус” ХХК, “Зууны сод хийц” ХХК/, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар хэрэгжүүлсэн СБД, БЗД, ЧД-ийн 11 байрлалд АТП-ийн ачаалал хөнгөлөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд 954 сая төгрөг /гүйцэтгэгч 11 ААН/-ийн санхүүжилт олгосон хэмээн тайланг цэвэр агаар сангаас гаргаж. Энэ их хэмжээний мөнгө зарцуулсан байж бодитоор утааг буулгасан үр дүн нь харагдаагүй өвлийг үдсэн. Тэгвэл өнөө жил тэд юу хийх гэж байгаа бол гэх асуулт хариултгүй үлдээе.

Хүйтэнтэй зэрэгцэн ханиад, томуу ихэссэн энэ үед цэвэр агаараар бүрэн дүүрэн амьсгалах эрхгүй боллоо Нийслэлчүүд минь.

 

Х.Даваа