Автомашинаа үзлэг, оношилгоонд оруулалгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар олон байгаа гэнэ. Хэрэв жолооч та жолоодож яваа машинаа цаг тухайд нь үзлэгт оруулаагүй хугацаа хэтрүүлсэн бол 96000 төгрөгөөр торгуулна.


Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 30.2 заалт зөрчин техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, уг үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл ногдуулна гэж заажээ. Ийнхүү машинаа оношлогоонд оруулаагүй жолооч нар 96 мянган төгрөгөөр торгуулж байна.