Улс эх орондоо өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Өршөөлийн хуулийг батлах гэж нэлээдгүй цаг авлаа. Өршөөлийн хуулийг хэлэлцэн батлаж хуульд бусдын хөрөнгийг хууль бусаар зарцуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг 5 саналыг нэмээд хуулийн төслийг баталсан юм. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэрэг,төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүй боллоо. Энэ хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхлэх юм. Ингэснээр Өршөөлийн хуулийг хүлээж байсан 1700 орчим хоригдол шоронгоос суллагдана.

Нийгэмд сэтгэл түгшээсэн хэргүүд гарсаар байгаа нь харамсалтай. Төв аймагт мянгат малчин туслах малчныхаа хүүхдийг зодож хөнөөсөн хэрэг гарчээ.

Маяктай машин унадаг албан тушаалтны нэрс гаргахыг даалгав.

Даваа гариг бүрийн өглөө Зам тээврийн сайдын шуурхай хурал болж байгаа билээ. Энэ долоо хоногт болсон шуурхай хурлаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.

  • УБТЗ-ын төв буудлын арын машины зогсоол бүхий том талбайг нийтийн тээврийн автобус, микроавтобусны зогсоол болгохоор боллоо.
  • Монголын нутгаар дамжин өнгөрдөг ачаа тээврийн хугацаа 48 цаг байсан бол одоо 27 цагийн дотор дамжин өнгөрнө. Ингэснээр ачаа эргэлт сайжирч, орлого ч нэмэгдэнэ.
  • Хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийн хурд, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг Зам, тээврийн яам, Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран GPS-ээр хянана.
  • Тусгай дуут дохио, маяктай машин унадаг төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнуудын нэрсийг гаргаж өгөхийг Замын цагдаагийн газарт даалгалаа.
  • ИНЕГ-ын харьяа Жаргалантын аман дахь 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий амралт сувиллын газрыг үнэгүйдүүлж, хувьдаа авах гэж байсан үйлдлийг таслан зогсоож, Онцгой байдлын ерөнхий газар болон тусгай үүрэг бүхий газруудын ажилтан, албан хаагчдын хэрэгцээнд шилжүүлэхээр Засгийн газарт санал орууллаа.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчээ Манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа билээ. Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5730 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10 төгрөгөөр өсчээ. Харин үхрийн цул мах 155 төгрөгөөр буурсан байна.

Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортжиж. Тэгвэл гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1000 төгрөг худалдаалагдав.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1210 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 115 төгрөг, лууван 9.2 хувиар буюу 140 төгрөг, байцаа 2.3 хувиар буюу 35 төгрөг, манжин 3.0 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус өсчээ.

Ц.Цэрэнболд Марко Поло кинонд "Чингис хаан"-ы дүрийг бүтээлээ. Жон Фускогийн “Марко Поло” киноны 2-р бүлэг гарах болон сунгагдсаныг та бүхэн мэдэх билээ. Тэгвэл энэхүү кинонд УДЭТ-ын жүжигчин СТА жүжигчин Ц.Цэрэнболд Чингис хааны дүрийг бүтээжээ.

Малайз, Казахстан, Италид зураг авалт нь хийгдсэн энэхүү бүтээл энэ оны сүүлээр олны хүртээл болох бөгөөд Ардын жүжигчин А.Энхтайван, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, Өвөрмонголын жүжигчин Б.Баасанжав, ОХУ-ын Тува Улсын жүжигчин Эдуард Ондар нарын дараагийн Чингис хаан Ц.Цэрэнболдын тоглосон Марко Полог үзэгчид тэсэн ядан хүлээж байна.

Чингэлтэй дүүрэг хүүхдийн иж бүрэн амбулаторитой боллоо Хайлаастын эцэст хүүхдийн амбулаторын барилгыг барьж дуусган ирэх 7 хоногт нээлтээ хийх гэж байна. Манай эмнэлэг 25 төрлийн үзлэг оношилгоо хийх боломжтой ба хамгийн сүүлийн үеийн хүүхдэд зориулсан рентген аппарат, 4D эхо зэрэг тоног төхөөрөмжийг шийдлээ. Мөн эмнэлэгт ажиллах эмч нар маань шинэ тоног төхөөрөмжүүдийнхээ сургалтуудад хамрагдаж ажилдаа ороход бэлэн. Бүтэн жилийн минь ажлын үр дүн гарлаа.