Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр энэ сарын 2-ны өдөр нийт 360 дуудлага ирж, зам тээврийн ослын 291 дуудлага бүртгэгдсэн байна.

Зам тээврийн ослоор 18 хүн бэртэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамласан байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Пийсмолл их дэлгүүрийн урд автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-н Gea маркийн троллейбусны жолооч Б нь зорчигч зургаан настай эрэгтэй Ж нарын хоёр хүнийг чирч гэмтээжээ.

 

Т.Буянаа