Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, цас орох талаар мэдээлэв.

Цаг агаарын байдал хүндрэхтэй холбоотойгоор зам тээврийн осол ихээр гарч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол элбэг гардаг. Мөн хальтиргаа гулгаа үүссэн үед өгсүүр, уруу замуудад түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл, саатлыг бий болгодог. Замын хөдөлгөөнд оролцож буй ихэнх жолооч нарын тээврийн хэрэгсэл нь зуны дугуйтай, хөдөлгөөнд оролцсноос зам тээврийн осолд ихээр өртдөг тул жолооч та тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуйгаа тавьж өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

Хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч нар техникийн бүрэн бүтэн байдал \шатахууны нөөц, нөөц дугуй, дулаан хувцастай явах, цаг агаарын нөхцөл, замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээж яваа ачаанд тохируулан хажуу хоорондын зай болон тэээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож аюул осолгүй замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

Т.Буянаа